“Ажил, амьдралын тэнцвэр” сэдэвт сургалт зохион байгууллаа

A- A A+
“Ажил, амьдралын тэнцвэр” сэдэвт сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Ёс зүйн хороо, Эдийн засаг, хөгжлийн яамны Ёс зүйн дэд хорооноос 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, доктор Н.Алтанзултай хамтран “Ажил, амьдралын тэнцвэр” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Баясгалан, Технологи, инновацын шилжилт, эрчимт хөгжлийн судалгааны хэлтсийн дарга Б.Урьболд нарын 50 гаруй албан хаагч оролцлоо.

Оролцогчид сургалтын үеэр сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах, ажил амьдралаа зохистой хуваарилах, стрессийг зөв удирдах талаар онол, практик хосолсон мэдлэг авч, дасгал хийх, асуулт хариулт өрнүүлэх хэлбэрээр идэвхтэй оролцов.

Сургалтад хамрагдсан хүмүүс сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжих, ажил, амьдралын уялдаа холбоо, тэнцвэрийг хадгалах, хамт олон, гэр бүлийн уур амьсгалыг эерэг болгох, хувь хүний ур чадвараа хөгжүүлэх нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж, сургалтыг цаг үеэ олсон, үр дүнтэй боллоо гэж дүгнэлээ.