Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

A- A A+
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал эрхэлсэн Шадар сайд нарын хамтарсан тушаалаар энэ оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шинэчлэн байгуулсан билээ. 
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгээр ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр /2024.04.29/ хуралдаж, ажлын төлөвлөгөөгөө баталсан бөгөөд 2024 онд боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй танилцаж, анхаарах зарчмын асуудлуудаар санал солилцож, хуулийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор болов. 
Түүнчлэн, хуулийн төслийг ирэх долоо хоногт олон нийтээр дахин хэлэлцүүлж, оролцогч талуудын саналыг тусгахаар болов.