“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

A- A A+
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-г “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” буюу дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичэгт тусгагдсан зорилго, зорилттой уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөр, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Боловсролын жил”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлогын төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан.
Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” зэрэг бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэх бөгөөд “ХҮН ТӨВТЭЙ” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ЦОГЦЛООХ”-ыг зорьж эдийн засгийн эрх чөлөөний реформ, төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.