ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГЭЭР ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ НЬ НИЙТ 16 ЯАМ, 3 ҮНДЭСНИЙ ХОРООНООС 4 ДҮГЭЭР БАЙРТ ҮНЭЛЭГДЛЭЭ

A- A A+
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГЭЭР ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ НЬ НИЙТ 16 ЯАМ, 3 ҮНДЭСНИЙ ХОРООНООС 4 ДҮГЭЭР БАЙРТ ҮНЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 11.1.4-т заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан Ажлын хэсэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн.

Ажлын хэсгийн хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр Эдийн засаг, хөгжлийн яам нь нийт 16 яам, 3 үндэсний хорооноос 4 дүгээр байрт үнэлэгдлээ.

Цаашид Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, арга хэмжээний хэрэгжилтийн тайланг боловсруулах талаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна.