Эдийн засаг, хөгжлийн яам болон Хөгжлийн банкны шинээр томилогдсон албан хаагчдад Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор хөнөөл" сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд Авлигын эрсдэл, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн ангид байх, авлигын гэмт хэрэг, түүний хор хөнөөлийн талаар тус хэлтсийн комиссар Н.Батчулуунтай хэлэлцүүлэг өрнүүллээ.