МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР ЯПОН УЛСЫН НИЙГАТА МУЖИЙН НАГАОКА ХОТЫН ЗАХИРАГЧ ТАЦУНОБҮ ИСОДАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР ЯПОН УЛСЫН НИЙГАТА МУЖИЙН НАГАОКА ХОТЫН ЗАХИРАГЧ ТАЦУНОБҮ ИСОДАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Нагаока хотын дарга Тацүнобү Исода болон албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол дахь Коосэн технологийн коллежийг Японы Коосэн сургуулийн түвшинд хүртэл сургалтын чанарт анхаарч ажиллах нь нэн чухал бөгөөд Монгол, Япон багш нар хоорондын хамтын ажиллагааг дэмжих замаар “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нагаока хотын дарга Тацүнобү Исода “Нагаокагийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн гадаад оюутныг дэмжин ажиллаж буй “Мүцүми-кай” холбооны жишгээр, Нагаока хотын засаг, захиргааны хэмжээнд их сургууль, коосэн технологийн коллеж, аж үйлдвэр болон хотын засаг захиргааны дөрвөн талт хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж буй бөгөөд  “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Өвсний үндэс” төслийн хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаагаа онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсад Япон Улсаас хүрэлцэн ирэх сургагч Япон багш нарыг бид ижил сэтгэлээр дэмжин, гадаад оюутныг дэмждэг “Мүцүми-кай” холбооны жишгээр, Япон багш нарыг дэмждэг холбоог Монгол Улсад байгуулж, дэмжин ажиллахаа илэрхийллээ.