Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масарү Игавахаратай уулзлаа.
Монгол Улс, Японы Улсын харилцаа Энх тайван, хөгжил цэцэглэлтийн Тусгай стратегийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж дахин олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Япон Улсын Засгийн газраас “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай үргэлжлүүлэн хамтарч “Чингис хаан” олон улсын онгоцны буудлыг өргөтгөх төсөл, Инженер технологийн дээд боловсрол төсөл, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах үе шаттай төслүүдийг хэрэгжүүлэхээ илэрхийлээд байна.
Түүнчлэн Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа онцлов.