КАНАДЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХЭЛТСИЙН ДАРГА КЕН ИНГЛАНД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.БАТХҮҮ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

A- A A+
КАНАДЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХЭЛТСИЙН ДАРГА КЕН ИНГЛАНД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.БАТХҮҮ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Канадын гадаад хэргийн яамны зүүн хойд Азийн хэлтсийн дарга Кен Ингланд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Уулзалтаар Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүргийн талаар мэдээлэл өгч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд санал солилцлоо. 
Тухайлбал худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох салбарыг бодитоор дэмжих, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх,  тодорхой салбарын сайн туршлагыг хуваалцах асуудлыг хөндөж, мөн Монгол Улсад Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй засаглалыг сайжруулах, төрийн албаны чадавхыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, жендерийн тэгш байдал, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучуудын боловсрол, ур чадварыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрийн ач холбогдлыг цохон тэмдэглэж талархал илэрхийлэв.