ЭРХЭМ ХҮНДЭТ ЭРДЭМТЭН, ДОКТОР, СУДЛААЧ, МЭРГЭЖИЛТЭН, ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД

A- A A+
ЭРХЭМ ХҮНДЭТ ЭРДЭМТЭН, ДОКТОР, СУДЛААЧ, МЭРГЭЖИЛТЭН, ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД

Шинэлэг санаа, судалгаа, бизнесийн загвар бүхий шинэ үеийн сэтгэгч, судлаач, мэргэжилтэн таныг Falling Walls Lab Mongolia’25 -д урьж байна! 

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсоноор: 

• Өөрийн судалгаа эсвэл шинэлэг санаагаа 3 минутад англи хэл дээр танилцуулах 

• Олон улсын экспертүүдтэй холбогдох 

• Илтгэх чадвараа хөгжүүлэх 

• Шинжлэх ухаан, технологи, нийгмийн асуудлуудад шинэлэг шийдэл санал болгох гэх мэт олон гайхалтай боломжууд таныг хүлээж байна.  

Falling Walls Lab Mongolia болох өдөр: 2025 оны 9-р сарын 12 

Байршил: МУИС-ийн Номын сангийн хурлын танхим 502 ба Zoom платформ (hybrid) 

Бүртгүүлэх холбоос: https://falling-walls.com/falling-walls-lab-mongolia 

ШИНЭ БҮРТГЭЛИЙН СҮҮЛИЙН ХУГАЦАА: 2025 оны 8-р сарын 17-ны 23:59 (UBT) 

Орон орны үндэсний ялагчид жил бүрийн 11 сарын 7-д БЕРЛИН хотноо олон улсын финалд өрсөлдөх бөгөөд улмаар Falling Walls Science Summit-д оролцох эрхийн бичгээр шагнуулж дэлхийн шинжлэх ухаан, бизнесийг хөдөлгөгч, гол бодлого боловсруулагчидтай харилцах, холбоо тогтоох боломжтой болно.