Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаатай холбоотой Ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулж ажиллах шаардлагатайг Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү онцлов.
Хурлаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотой хуулийн төслийн үзэл баримтлалыг шинээр батлуулах бөгөөд хуулийн төсөлд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зүгээс шинээр ирүүлж буй санал, хүсэлтийг судалж, хөрөнгө оруулалтын орчинд тулгамдаж буй асуудлуудыг бодитоор шийдсэн зохицуулалтуудыг хийхээр тогтов.
Ажлын хэсэг ойрын хугацаанд дахин хуралдаж хөрөнгө оруулагчийн маргаан шийдвэрлэх, хөрөнгө оруулагчийн гомдол гаргах тогтолцоог бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тогтоосон хориглолт, хязгаарлалтыг бууруулах асуудлаар санал гаргаж, дараагийн Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэхээр болов.