“Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн шалгуур үзүүлэлтүүдийг Тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулах олон талт хэлэлцүүлэг боллоо.

A- A A+
“Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн шалгуур үзүүлэлтүүдийг Тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулах олон талт хэлэлцүүлэг боллоо.

Эдийн засаг, хөгжлийн яам “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийн шалгуур үзүүлэлтийг Тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулах нь сэдэвт олон талт хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээж үг хэлсэн бөгөөд уг төлөвлөлтийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг Тогтвортой Хөгжлийн Зорилготой хэрхэн уялдуулсан байгааг үнэлж, санал авах, улмаар бодлогын баримт бичгийн чанарыг сайжруулах чухал ач холбогдолтой талаар онцоллоо.
Хэлэлцүүлэгт  төр, хувийн хэвшил, НҮБ-ын байгууллага, агентлагууд, олон улсын байгууллага, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.