“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” зохион байгуулахаар төлөвлөж байна.

A- A A+
“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт”-ыг 2025 оны 12 дугаар сарын 1–2-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Монгол, Оросын худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжийг нээх нь”, “Монгол Улс болон ОХУ-ын бүс нутгуудын Евразийн орон зайд нэгдсэн харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг”, “Монгол, Оросын аялал жуулчлалын боломжийг хөгжүүлэх нь” зэрэг сэдвүүдээр танилцуулга хийж, асуулт хариултын хэлбэрээр хэлэлцүүлэг өрнөнө.

Мөн чуулга уулзалтын үеэр B2B (бизнес эрхлэгч хоорондын) уулзалтууд зохион байгуулагдах бөгөөд Оросын тал дараах салбаруудыг төлөөлсөн томоохон компаниуд оролцоно. Үүнд:

• Хүнсний үйлдвэрлэл

• Хөдөө аж ахуй

• Уул уурхай

• Эм, эмнэлгийн үйлдвэрлэл

Эдгээр салбарын тэргүүлэгч компаниудтай биечлэн уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжийг нээх сонирхолтой Монголын бизнес эрхлэгч та бүхнийг урьж байна.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeeaA-BfXnIiQVmiPT2WAdlSxdOfnPIDON-1FtjwpkuJuyQVQ/viewform?usp=header 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:

МҮХАҮТ-ын ГХХАГ: 7727-7070 (дотуур 6), 9401-3003 /Ц.Ундрам/