Эдийн засаг, хөгжлийн яам “Аймаг, нийслэл, хотыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулах ажлын хүрээнд аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байгаа албан хаагчдад зориулсан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн ЗДТГ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлт, нийгмийн бодлого, санхүү, хяналт-шинжилгээ, үнэлгээ, байгаль орчны чиглэлийн албан хаагчид болон НҮБ-ын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Мөн Эдийн засгийн алба үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан салбартаа идэвхтэй, үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Бахытгүл, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ундрах, Булган аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Баасанжаргал, Төв аймгийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Батболд, Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энххишиг нарыг шагнаж урамшууллаа.











