Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ой 24 дэх удаагийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Шинжлэх ухаан-2025” нэгдсэн арга хэмжээний үеэр Монгол Улсын шинжлэх ухаан, боловсрол, судалгааны салбарт амжилт бүтээл, гавьяа зүтгэлээ зориулсан эрдэмтэн, судлаачид, алба хаагчдад Төрийн дээд одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор А.Алимаа, А.Алтанцэцэг, Ж.Нарангэрэл, Г.Наранцэцэг, Б.Нямдаваа, А.Пунсаг, Д.Энхжаргал нарыг шагнасныг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, Технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл нарт гардуулсан юм. Алтангадас одонгоор Б.Баатархүү, Л.Батдэлгэр, Ж.Батноров, Б.Саранчимэг, Б.Энхжаргал, Н.Эрдэнэчимэг нарыг шагналаа. Хөдөлмөрийн хүндэт медалиар Я.Аззаяа, А.Ариунаа, Б.Бадамцацрал, Т.Батбаяр, Б.Баттулга, Э.Булганчимэг, Л.Ганбат тэргүүтэй эрдэмтэн, судлаачдыг шагнасан юм.

Мөн докторын дараах судалгаанд олгох сайдын нэрэмжит инновацын тэтгэлгийг:
Математик тоон технологийн хүрээлэнгийн судлаач Б.Баярцэцэг,
Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач Д.Отгонсүрэн,
МУБИС-ийн багш П.Золжаргал,
Физик, технологийн хүрээлэнгийн судлаач Ц.Банзрагч,
ХААИС-ийн багш Т.Хишигбуян,
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн судлаач Г.Бүрэнбаатар,
Эм судлалын хүрээлэнгийн судлаач Б.Оюунчимэг,
Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач П.Отгонсугар,
Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач У.Баярзул,
Мэл эмнэлгийн хүрээлэнгийн судлаач М.Одончимэг нарт Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Түүнчлэн Шинжлэх ухааны салбарын ирээдүй болсон залуу судлаачдыг алдаршуулах эрхэм хүндтэй “Хүрэл тогоот-2025” шагналыг гардуулсан юм. Энэ жилийн залуу судлаачдын шагналыг МУИС, Мэдээллийн Технологи Электроникийн сургуулийн оюутан Д.Цэцэнбилэг, БНСУ-ын Ионсей их сургуулийн оюутан М.Билгүүн, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн М.Номинчулуун, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Б.Болормаа, Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн О.Эрдэнэчимэг, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Ү.Мөнхтуяа, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн оюутан М.Номундарь, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Г.Урантамир, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Б.Ганболд, ШУТИС-ийн оюутан М.Цэцэнцэнгэл, Ү.Мөнхтуяа, ШУТИС-ийн магистрант Г.Магван-Эрдэнэ, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан А.Билгүүн, Макс групп, Бизнесийн хөгжлийн газрын судлаач А.Намуун нарт олголоо.


