Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монголын банкны холбоо”-ны удирдлагуудтай уулзав 

A- A A+
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монголын банкны холбоо”-ны удирдлагуудтай уулзав 

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар “Монголын банкны холбоо”-ны удирдлага, арилжааны банкнуудын гүйцэтгэх удирдлагуудтай уулзлаа.  

Уулзалтаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, банкны салбарын зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн явц, санхүүгийн салбарын тогтвортой байдал, дунд болон урт хугацааны эдийн засгийн төлөв, учирч болзошгүй эрсдэлийн талаар танилцууллаа. 

Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж буй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зорилго, зохицуулалтын үндсэн чиглэлийг танилцуулж, банкны салбарын зүгээс гаргасан санал, байр суурийг сонсон, харилцан санал солилцлоо. 

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр банкны салбар нь үндэсний эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг чухал салбар болохыг онцлон тэмдэглэж, бодлогын баримт бичиг боловсруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үйл явцад банк, санхүүгийн салбарын бодит мэдээлэл, судалгаа, мэргэжлийн санал чухал ач холбогдолтойг дурдлаа. 

Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс цаашид банк, санхүүгийн салбарын оролцогч талуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын уялдаа холбоог бэхжүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм.