Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав

A- A A+
Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Тэргүүн Шадар сайдын зүгээс эдийн засгийн голлох салбаруудын төлөв байдал, макро эдийн засгийн үзүүлэлтүүд, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай танилцуулсан бөгөөд энэ хүрээнд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн суурь дэд бүтцийг тэлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

Талууд ирэх жил тохиох Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг угтаж хоёр талын стратегийн гуравдагч хөршийн харилцааг эдийн засгийн агуулгаар улам бүр өргөжүүлэх хүрээнд бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар ярилцсан юм.