
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны 05 дугаар сарын 04-08 ны өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЭЛ” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулна.
Хөтөлбөрийн хүрээнд:
- Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл-хамтын ажиллагаа
- Хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэр-хэрэгцээ шаардлага
- Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж
- Активын удирдлага-хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд санхүүжилтийн оновчтой шийдлийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг олон талын оролцоотой хэлэлцэж, төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн зорилготой юм.
Засгийн газрын XI байр, 1 давхар Эдийн засаг, хөгжлийн яамны “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”
Холбоо барих: 51-263700


