Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хамтран “ТӨРИЙН БҮТЭЭМЖ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ” сэдэвт 7 хоногийн арга хэмжээ зохион байгуулна.
Хөтөлбөрийн хүрээнд:
- ТӨРИЙН БҮТЭЭМЖ — ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
- ШИЛДЭГ ТУРШЛАГА — ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ
- ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛ — ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
- ХҮН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ- ИРГЭДИЙН ОРОЛЦОО зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ нь Засгийн газар дахь хяналтын тогтолцоо, хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ, төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл, эрсдэлийн удирдлагын талаар олон нийтэд мэдээлэл өгөх, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн зорилготой юм.
2026.05.11-2026.05.15
Засгийн газрын XI байр, 1 давхар Эдийн засаг, хөгжлийн яамны “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”
Холбоо барих: 51-263700







