Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар

A- A A+
Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах).

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2026 оны 05 сарын 13-ны өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: Төрийн албаны зөвлөлийн Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөл
  • Холбоо барих утас: 51-263333

Байгууллагын нэр

Дотоод нэгж

Албан тушаал

Орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

Төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1.

Оюуны өмчийн газар

Захиргаа удирдлагын газар

Газрын дарга

1

Удирдах

Эрхэлсэн түшмэл

ТЗ-3

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-эрх зүй /042/;

-менежмент ба удирдахуй /041301-041307/;

-нягтлан бодох бүртгэл /0411/;

-санхүү /041201/;

-эдийн засаг /0311/.

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх.

-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан.

2.

Хяналт, шалгалтын газар

Газрын дарга

1

Удирдах

Эрхэлсэн түшмэл

ТЗ-3

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-эрх зүй /0421/;

-менежмент ба удирдахуй /041303-043107/;

-мэдээлэл харилцаа холбооны технологи /061/.

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх.

-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан.

3.

Зохиогчийн эрхийн газар

Газрын дарга

1

Удирдах

Эрхэлсэн түшмэл

ТЗ-3

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-эрх зүй /0421/;

-урлаг /021/.

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх.

-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан.

4.

Аж үйлдвэрийн өмчийн газар

Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч

4

Гүйцэтгэх

Дэс түшмэл

ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт /071, 072, 078/;

-хими /0531/;

-физик /0533/;

-эрх зүй /042/.

Төрийн албаны дунд богино хугацааны сургалтад хамрагдсан байх.

-Оюуны өмчийн салбарт 2-оос доошгүй жил эсхүл туслах түшмэлийн албан тушаалд ажилласан байх.

5.

Бүртгэлийн мэргэжилтэн

1

Гүйцэтгэх

Дэс түшмэл

ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-эрх зүй /042101/;

-инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/;

-үйлдвэрлэл, боловсруулалт /072/;

-инженерчлэл /0788/.

Төрийн албаны дунд богино хугацааны сургалтад хамрагдсан байх.

-Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан.

6.

Хяналт, шалгалтын газар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь

Хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч

2

Гүйцэтгэх

Дэс түшмэл

ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-эрх зүй /0421/;

-мэдээлэл харилцаа холбооны технологи /061/.

Төрийн албаны дунд богино хугацааны сургалтад хамрагдсан байх.

-Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан

7.

Сэлэнгэ аймгийн Хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч