Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болов

A- A A+
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болов

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.05.19) хамтран хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын бусад Байнгын хороод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасны дагуу эрхлэх асуудлынхаа хүрээнд төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж, холбогдох санал, дүгнэлтүүдээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанд ирүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Ч.Анар Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны, УИХ-ын гишүүн П.Батчимэг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг эрхлэх асуудлынхаа хүрээнд хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа нар хамтарсан хуралдаанд танилцууллаа.

Байнгын хороодын санал, дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүдийн асуусан асуултад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариулт өгөв.

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.