Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа газруудын алба хаагчдад өнөөдөр (2026.06.09) Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс төрийн дээд цол, одон медаль гардлаа.
"Монгол Улсын гавьяат эдийн засагч" цол тэмдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахмад ажилтан Намжилын Данаажавт хүртээлээ. Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Баасангийн Нэргүйд хүртээв.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г,
- Эдийн засаг, хөгжлийн яамны шинжээч Хишигдэлгэрийн Даваадорж
- Шинжлэх ухааны академийн Технологийн инкубаторын эрдэм шинжилгээний ажилтан Стермөнхийн Намсрай
- Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Будын Мэндсайхан,
- Эдийн засаг, хөгжлийн яамны Тогтвортой хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Пүрэвдоржийн Чандмань нарт хүртээлээ.
“Алтангадас одон”-гоор,
- Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Инновац, хамтын ажиллагааны салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Насан-Очирын Эрдэнэ-Очир,
- Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Даринчулууны Эрдэнэтуяа,
- Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Дашнямын Ариунбилэг,
- Эдийн засаг, хөгжлийн яамны шинжээж Одонмажигийн Марина нар тус тус шагнууллаа.
“Хөдөлмөрийн Хүндэт медаль”-иар
- Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Чүлтэмийн Нарангэрэл,
- Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Ургамлын хими технологийн лабораторийн эрхлэгч, доктор Ойдовсамбуугийн Сарангэрэл,
- Монгол Улсын Хөгжлийн банкны дотоод аудитын газрын аудитор Балдан-Очирын Нандинцэцэг,
- Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын төсвийн хүрээний төлөвлөлтийн хэлтсийн дарга Отгондэмбэрэлийн Мягмардорж,
- Эдийн засаг, хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн Төмөрбаганын Мягмартогтох,
- Эдийн засаг, хөгжлийн яамны шинжээч Очирбатын Ойгонбаяр нар тус тус шагнууллаа.



















