ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ХОЛБОГДОХ ГАЗРЫН ДАРГА НАР ОУВС-ГИЙН ДҮРМИЙН IV ЗААЛТЫН ХҮРЭЭНИЙ АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

A- A A+
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ХОЛБОГДОХ ГАЗРЫН ДАРГА НАР ОУВС-ГИЙН ДҮРМИЙН IV ЗААЛТЫН ХҮРЭЭНИЙ АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

Эдийн засаг, хөгжлийн яамны холбогдох газрын дарга нар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Дүрмийн IV заалтын хүрээний ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын дунд хугацааны эдийн засаг, төсөв, санхүүгийн төлөв байдалд хийсэн дүн шинжилгээ, төсөөллийн үр дүнг хэлэлцэж, санал солилцов. Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн эдийн засагт үзүүлэх ач холбогдол, үр нөлөөний талаар талууд дэлгэрэнгүй ярилцаж, харилцан байр сууриа илэрхийллээ.

Мөн өнгөрсөн онд батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ОУВС-ийн зүгээс сайшаасан бөгөөд уг шинэчлэлийн хүрээнд хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхдээ оролцогч талуудын уялдаа холбоог хангахын ач холбогдол чухал байгааг онцоллоо.