ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНААС БАРУУН БҮСИЙН ТАВАН АЙМАГТ “ОРОН НУТАГТ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНААС БАРУУН БҮСИЙН ТАВАН АЙМАГТ “ОРОН НУТАГТ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан нэмэлт , өөрчлөлтийн хүрээнд 21 аймагт түншлэлийн төсөл хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнтэй холбогдуулан Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаас 21 аймгийн Засаг даргатай байгуулсан “2026 онд хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд, баруун бүсийн 5 аймаг (Завхан, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс)-т “Орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавх бэхжүүлэх” сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар түншлэл төв” ХХК хамтран Азийн хөгжлийн банкны (АХБ) санхүүжилт, техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Сургалтад тухайн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, ЗДТГ-ын бүс, орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болох нийт 125 албан хаагч хамрагдаж, түншлэлийн төслийн санал боловсруулах, төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх арга зүйд суралцаж, бодит кейс, хэлэлцүүлэг, практик дадлага хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Баруун бүсийн аймгуудад зохион байгуулагдсан энэхүү чадавх бэхжүүлэх сургалт нь орон нутагт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит түлхэц үзүүлэх чухал ач холбогдолтой сургалт боллоо.