Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын аймгийн Засаг дарга нартай байгуулсан “2026 онд хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд “Орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх” зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ болон “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн хамтарсан баг сургалт зохион байгуулж байна.
Энэхүү сургалт зүүн бүсийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амжилттай боллоо.
Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар түншлэл төв” ХХК хамтран Азийн хөгжлийн банкны (АХБ) дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг сургалтад зүүн бүсийн аймгууд болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг Даргын Тамгын газрын албан хаагчид хамрагдав.








