Эдийн засаг, хөгжлийн яам, "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв" ТӨААТҮГ, "Улаанбаатар түншлэл төв" ХХК-тай хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй тус сургалтад Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид болон Өмнөговь аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын газрын албан хаагчид хамрагдлаа.
Сургалтад хамрагдсан албан хаагчид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хууль эрх зүйн орчин, олон улсын туршлагын талаар мэдлэг, мэлээлэл авч, түншлэлийн төслийн бодит кейс, судалгаанд тулгуурлан төслийн урьдчилсан үнэлгээг хийх арга зүйд суралцлаа.



















