Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман–Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

A- A A+

Уулзалтаар талууд Монгол, Германы стратегийн түншлэл, хөгжлийн хамтын ажиллагааны үр дүн болоод худалдаа хөрөнгө оруулалтын цаашдын боломжийн талаар ярилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү ХБНГУ нь Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улстай хамгийн түрүүнд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон улс болохыг онцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд үзүүлсэн техникийн болон санхүүгийн дэмжлэгт талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн арга хэмжээг танилцуулж, энэ хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, өргөжүүлэн хөгжүүлэх  боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Бундестагийн төлөөлөгчид хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолж, Монгол, Германы хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.