ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ЗАРИМ АЛБА ХААГЧДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

A- A A+
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ЗАРИМ АЛБА ХААГЧДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад 89 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах үйл хэрэгт оюун ухаан, мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласан Эдийн засаг, хөгжлийн яамны зарим алба хаагчдад Ерөнхий сайд Н.Учралаас "Батламж" гардууллаа. 

  1. Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Батхишигийн Мөнх-Эрдэнэ 
  2. Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Батжаргалын Төгөлдөр
  3. Ногоон санхүүжилтийн бодлогын хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн 
  4. Хөрөнгө оруулалтын бодлогын газрын Зөвлөх Ж.Мягмарсүрэн
  5. Хөрөнгө оруулалтын хамгаалалт, дэмжлэг хариуцсан мэргэжилтэн Б.Ижилцэцэг 
  6. Эдийн засгийн коридорийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Хонгорзул
  7. Хөрөнгө оруулалтын бодлогын асуудал хариуцсан Ахлах шинжээч Б.Ариунбилэг
  8. Бизнесийн орчны бодлогын газрын Ахлах мэргэжилтэн Түмэндэмбэрэлийн Золзаяа

Эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэв.