“Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн удирдагчийг хүлээн авч уулзлаа

A- A A+
“Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн удирдагчийг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн удирдагч Окүмүра Ичиро болон төслийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан болон холбогдох албан төлөөллүүд оролцов.

Уулзалтаар удахгүй болох төслийн Хамтарсан зохицуулах хорооны хурлын бэлтгэл ажил, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор хөгжүүлэх цахим системийн талаар хэлэлцэв.

Энэхүү систем нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах, түншлэлийн төслүүдийн удирдлага, ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, цаашлаад Монгол Улсад ТХХТ төслүүдийг үр ашигтай хөгжүүлэх дижитал суурийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.