ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛЖ, САЛБАРЫН МЭРГЭШСЭН АЖИЛТНУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

A- A A+
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛЖ, САЛБАРЫН МЭРГЭШСЭН АЖИЛТНУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хамтран Төр, олон нийтийн хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд амжилттай зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн нээлтийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Б.Баярсайхан нар нээлтийн үгээр эхлүүлж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын Ахлах мэргэжилтэн Н.Бүжинлхам, Эдийн засаг, хөгжлийн яамны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ариунбилэг, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга М.Цолмон нар олон улсын туршлага, холбогдох судалаа, үзэл баримтлалыг танилцуулсан.

Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны байцаагч болон бусад сайн дурын байгууллагуудын төлөөлөл оролцож  тулгарч буй бэрхшээл, авбал зохих арга хэмжээний талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцлоо.

Төр, олон нийтийн хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь бодит төрийн хяналтыг сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд хяналт шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоход чиглэж байна.