Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хамтран Төр, олон нийтийн хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2 дахь өдрөө амжилттай зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийн нээлтийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Б.Баярсайхан нар нээлтийн үгээр эхлүүлж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын Ахлах мэргэжилтэн Ц.Халиунаа, Эдийн засаг, хөгжлийн яамны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ариунбилэг, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга М.Цолмон нар олон улсын туршлага, холбогдох судалгаа, үзэл баримтлалыг танилцуулсан.
Хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зам тээврийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын улсын байцаагч болон бусад сайн дурын байгууллагуудын төлөөлөл оролцож, тулгарч буй бэрхшээл, авбал зохих арга хэмжээний талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцлоо.
Төр, олон нийтийн хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон улсын жишигт нийцүүлэн төрийн хяналтыг сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэхэд чиглэж байна.
Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг торгох, хариуцлага оногдуулахаас илүүтэйгээр зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зааварлах, зөвлөхөд чиглэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болно.


