Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хамтран Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцуулах, орон нутагт ажиллаж буй салбарын хяналтын байцаагчдын санал, туршлагыг сонсох зорилготой ээлжит хэлэлцүүлгийг Хойд бүсийн хэмжээнд цахимаар зохион байгуулав.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь төрийн хяналтыг эрсдэлд суурилсан, ил тод, уялдаа холбоотой тогтолцоонд шилжүүлэх, байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, мөн иргэн, аж ахуйн нэгжид учирдаг шаардлагагүй хүндрэл, чирэгдлийг бууруулахад чиглэж байгааг хэлэлцүүлгийн үеэр онцлон тэмдэглэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцүүлгийг бүс тус бүрээр дараах хуваарийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулна:
2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр — Зүүн бүс
2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр — Говийн бүс


