“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2026 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ 

A- A A+
“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2026 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ 

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2026 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналд нэр дэвшүүлэх бүтээл, холбогдох баримт бичгийг хүлээн авч байна. 

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг дараах 2 төрөлд сонгон шалгаруулна. Үүнд: 

  • Ном, нэг сэдэвт бүтээл; 
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл. 

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шинжлэх ухааны үндсэн салбар тус бүрээр бүртгэн хүлээн авна. Үүнд: 

  • Анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэнд; 
  • Байгалийн ухаан; 
  • Инженерчлэл, технологи; 
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан; 
  • Хүмүүнлэгийн ухаан; 
  • Нийгмийн шинжлэх ухаан. 

Эрдэм шинжилгээний шилдэг ном: 

Судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвиж, 2024, 2025 онд хэвлэгдсэн, “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулах журам”-ын 2 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан ном, нэг сэдэвт бүтээлийг эрдэм шинжилгээний шилдэг номын төрөлд нэр дэвшүүлнэ. 

Эрдэм шинжилгээний шилдэг номын төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийн холбогдох баримт бичгийг дээрх журмын 3.3-т заасан бүрдлийн дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалыг 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл Эдийн засаг, хөгжлийн яамны 604 тоот өрөөнд хүлээн авна. 

Баримт бичгийн бүрдэл дутуу, тогтоосон хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. 

Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл: 

Сонгон шалгаруулах комисс журамд заасны дагуу эрдэм шинжилгээний өгүүллийг Springer Nature хэвлэлийн газрын Dimensions мэдээллийн сангаас гаргадаг эшлэл, үр дүнгийн тайлан болон “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулах журам”-д заасан шаардлагад үндэслэн шалгаруулдаг тул эрдэм шинжилгээний өгүүллийн материалыг судлаачдаас хүлээн авахгүй болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн яамны 51-263565 дугаарын утсаар лавлана уу. 

Журамыг ЭНДЭЭС ТАТАЖ харна уу. 

 

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР