Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Тус чуулга уулзалт нь хоёр улсын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, давуу тал, нөөц боломжийг харилцан нөхөж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитоор үр өгөөж өгөх шинэ боломж, гарц, арга замыг бий болгох зорилготой юм.
Энэхүү чуулга уулзалттай холбогдуулан холбогдох яамд, байгууллагын ажлын хэсгийн хурлыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахлан зохион байгуулж, бэлэн байдлыг хангах талаар чиглэл өгч, гүйцэтгэх ажил үүргээ оновчтой хуваарилан, уялдаа холбоотой, хариуцлагатай хамтран ажиллахыг анхаарууллаа.











