ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭН ӨГӨВ

A- A A+
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭН ӨГӨВ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-д зохион байгуулж буй “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2026.09.24/ “Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд хүрэлцэн ирж нээлтийн үг хэлж, оролцогчдод амжилт хүсэв.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээлтийн үг хэлж, “Засгийн газар эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, өгөөжийг өрхийн хаалгаар оруулахад онцгойлон анхаарч байгааг онцоллоо. Мөн, Эдийн засаг, хөгжлийн яам дэргэдээ “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг байгуулан амжилттай ажиллаж, өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын гомдол санал бүрийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж ирсэн. Эдийн засаг, хөгжлийн яаманд 2022–2025 онд хөрөнгө оруулагчдаас 122 гомдол ирснээс Засгийн газрын хуралдаанд 43 гомдлыг танилцуулж,  холбогдох тогтоолуудаар шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласан. 2026 онд хөрөнгө оруулагчдаас нийт 4.4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 51 гомдол хүлээн авснаас 3.1 их наяд орчим төгрөгийн үнийн дүн бүхий 30 гомдолд тодорхой арга хэмжээ аваад байна" гэдгийг тодотголоо.

Улмаар хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх энэхүү чухал чиг үүргийг Хөрөнгө оруулалт, худалдааны газарт албан ёсоор хүлээлгэн өглөө. Үргэлжлүүлэн,

  • Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон батлагдсан нэмэлт, өөрчлөлтийн талаар;
  • Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан “Хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”;
  • “Тэнгэр” судалгааны төвийн судлаач С.Энхтөр “Хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжийн судалгаа”-ны талаар илтгэл тавьж, танилцуулга хийлээ.

Үргэлжлүүлэн “Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт арга хэмжээ нээлттэй хэлэлцүүлэг, асуулт хариултаар өрнөж өндөрлөллөө.