“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын Эцэг, эхийн зөвлөл, Эрсдэлийн хяналтын хороо, хүний нөөц, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан албан хаагчдад зориулан “Хүүхдийн төлөө-За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн, хүүхэд хамгааллын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, хэрэгжилт, тайлагналын чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын шинжээч Ж.Азжаргал оролцож, “Хүүхдийн төлөө-За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг хэрхэн тайлагнах, мөн хүүхэд хамгаалал, эрсдэлийн үнэлгээ хийх асуудлаар мэдээлэл өгч, танилцуулга хийв.

Албан хаагчдын хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын түвшинд хүүхэд хамгааллын үйл ажиллагааг төлөвлөх, эрсдэлийг тодорхойлон үнэлэх, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг үнэлж, тайлагнах чадавхыг бэхжүүлэхэд чиглэлээ.

Оролцогчид хүүхэд хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудал, эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг баримтжуулах, тайлагнах талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой боллоо.

Ингэснээр байгууллагын хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой.