ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МАСАТО КАНДАТАЙ УУЛЗЛАА

A- A A+
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МАСАТО КАНДАТАЙ УУЛЗЛАА

Төв Азийн бүс нутгийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг энэ онд Монгол Улс даргалж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог жил юм.

Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх мөн Сайд нарын 25 дугаар бага хуралд оролцохоор Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда Монгол Улсад айлчиллаа.

АХБ нь Монгол Улсын зах зээлийн эдийн засагт шилжсэн амаргүй он жилүүдээс эхлэн бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үе шатанд хамгийн том, урт хугацааны түнш байгууллагуудын нэг байж ирсэн.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж. Энхбаяр АХБ-ны Ерөнхийлөгч Масато Кандатай уулзлаа. Уулзалт найрсаг, дулаан уур амьсгал дор явагдаж, Монгол Улс, АХБ-ны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэх талаар санал солилцлоо.