ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Эдийн засаг, хөгжлийн яам                                                                                                                                                         

 

Огноо: 2026 оны 10 дугаар сарын 09-ны өдөр

Зээлийн дугаар ба нэр: L4307-MON - Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр– Үе шат 1

Гэрээний дугаар ба нэр:UUHM: “Улаангом – Дулааны тоолуур” нийлүүлэх

Тендер ирүүлэх эцсийн огноо: 2026 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр

                                                 Цаг 14:00

  1. Монгол Улс нь Азийн хөгжлийн банк (АХБ)-аас “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр– Үе шат 1” төслийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү санхүүжилтийг хүлээн авсан бөгөөд уг хөрөнгөөр дээр дурдсан гэрээний төлбөрийг санхүүжүүлэх зорилготой болно. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Эдийн засаг, хөгжлийн яам (“Захиалагч”) нь эрх бүхий тендерт оролцогчдоос UUHM: “Улаангом – Дулааны тоолуур” нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг (дотоодод зарлан мэдээлэх)-ыг АХБ-ны нэг үе шаттай: нэг дугтуйт горимын дагуу зохион байгуулах ба тендерийн баримт бичигт заасан эрх бүхий орны бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.
  4. Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:
  • Сүүлийн 3 жилд (2023, 2024, 2025) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй бараа нийлүүлсэн ижил төстэй нэгээс доошгүй гэрээ хэрэгжүүлсэн туршлагатай байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 597,000,000 (таван зуун ерөн долоон сая) төгрөгөөс доошгүй байна.
  • Сүүлийн 3 жилд (2023, 2024, 2025) гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 597,000,000 (таван зуун ерөн долоон сая) төгрөгөөс доошгүй байна.
  1. Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:

Харилцах албан тушаалтан: Р.Номиндарь, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Байгууллагын нэр: Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

Гудамж/байр: Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө

Давхар/өрөө: Eco International Tower, 8 давхар, 801 тоот

Аймаг/хот: Улаанбаатар хот

Улс: Монгол улс

Утас: 976- 7766-0116

Цахим шуудан: procurement@medipiu.mn 

  1. Монгол, Англи хэл дээр боловсруулсан тендерийн баримт бичгийг авах хүсэлтэй тендерт оролцогч нь:
  • Дээр дурдсан хаягт хандан тендерийн баримт бичиг авах тухай бичгээр хүсэлт гаргана.
  • Буцаан үл олгох нөхцөлөөр 200 000 төгрөгийн төлбөрийг Төрийн сангийн 870090101900011852 тоот “Аймаг, сумын бүсчилсэн НХХОХ МОН-L4307 ү.а” дансанд шууд шилжүүлсэн байна.
  1. Тендерийг дараах хаягт ирүүлнэ:

Харилцах албан тушаалтан: Р.Номиндарь, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Байгууллагын нэр: Эдийн засаг, хөгжлийн яам

Гудамж/байр: Чингэлтэй дүүрэг, Ч.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр

Давхар/өрөө: 8 давхарт хурлын өрөө

Аймаг/хот: Улаанбаатар хот

Улс: Монгол улс

Утас: 976- 7766-0116

Цахим шуудан: procurement@medipiu.mn

  • Тендер хүлээн авах эцсийн хугацаа болон түүнээс өмнө:

Тендер ирүүлэх хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр

Тендер нээх цаг: 14:10 цагт

  • Тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгаа/тендерийг баталгаажуулах мэдэгдлийн хамт ирүүлнэ.

Тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусмагц тендерийг нэн даруй нээх ба тендерт оролцогчдын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр байлцуулна.