“ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА” АРГА ХЭМЖЭЭНД АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА

A- A A+
“ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА” АРГА ХЭМЖЭЭНД АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх, хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлтийг сонсох зорилгоор “Худалдааны түр хэлэлцээрийн талаарх танилцуулга” арга хэмжээг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулна.

Арга хэмжээний хүрээнд Худалдааны түр хэлэлцээрийн гол зохицуулалт, тарифын хөнгөлөлт, ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээлд нэвтрэх боломж болон гадаад худалдаа эрхлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргэх юм.

Мөн аж ахуйн нэгжүүдийн экспорт, импортын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, гаалийн бүрдүүлэлт, гарал үүслийн гэрчилгээ, стандарт, техникийн зохицуулалт, мал эмнэлэг, хорио цээр болон тээвэр, логистиктой холбоотой асуудлыг тодорхойлж, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал авахыг зорьж байна.

Оролцохыг урьж буй аж ахуйн нэгжүүд

Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу экспорт хийдэг, тус орнуудаас импорт хийдэг, эсхүл эдгээр зах зээлд нэвтрэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Арга хэмжээний мэдээлэл

Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд дээрх холбоосоор эсхүл QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.

Аж ахуйн нэгжүүдийн оролцоо, санал хүсэлт нь Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.