APMG CP3P Олон улсын гэрчилгээ олгох сургалтад урьж байна. Эдийн засаг, хөгжлийн яам Азийн хөгжлийн банктай хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийн (ТХХТ) чиглэлээр чадавх бэхжүүлэх, ТХХТ-ийн төсөлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор APMG-ийн CP3P (Certified Public-Private Partnership Professional) Foundation түвшний сургалтыг 2027 оны 1 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.
CP3P нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг бэлтгэх, хэрэгжүүлэх, удирдах чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн гэрчилгээжүүлэх хөтөлбөр юм. Азийн хөгжлийн банкнаас сургалттай холбоотой зардлыг бүрэн хариуцах бөгөөд оролцогч тал олон улсын сертификатын шалгалтын хураамж болох 310 америк долларыг төлөөд сургалтад хамрагдах боломжтой. Шалгалтанд амжилттай тэнцсэн оролцогчдод APMG International-ын албан ёсны сертификат олгоно.
Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийн ажилтнуудыг тус сургалтад идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Бүртгүүлэх заавар:
- Сургалтад хамрагдахыг хүсвэл дараах имэйл хаягаар сонирхлоо илэрхийлж, холбогдох оролцогчийн мэдээллийг ирүүлнэ үү.
- Имэйл хаяг: munkhbat@med.gov.mn
- Холбоо барих утас: 99106040
- Огноо: 2026.12.11-нийг дуустал



