|
АХБ-ны Зөвлөхийн удирдлагын систем дээр зар тавигдсан огноо: |
2026.11.18 |
|
Зээлийн дугаар ба төслийн нэр: |
Зээл-4307 MOН: Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр – 1үе шат |
|
Багцын дугаар ба нэр: |
UUMP: Увс аймаг, Өмнөговь сумын Ерөнхий төлөвлөгөө |
|
Зөвлөхийн төрөл: |
Байгууллага |
|
Зөвлөхийн эх үүсвэр: |
Дотоод |
|
Даалгавар гүйцэтгэх байршил: |
Mонгол улс |
|
АХБ-ны Зөвлөхийн удирдлагын системээр оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт илгээх эцсийн хугацаа: |
2026.12.08 23:59 (Манилагийн цагаар (GMT+8)); Сонгон шалгаруулалтын дугаар. 222472 |
“Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ), Уур амьсгалын ногоон сан (УАНС) болон Европын хөрөнгө оруулалтын банк (EIB)-наас санхүүжилт авсан. Энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээрх зөвлөх үйлчилгээний гэрээний төлбөрт зарцуулна.
- Ажлын хамрах хүрээ
Төсөл нь Монгол Улсын Увс аймгийн Өмнөговь суманд хэрэгжинэ. Даалгаварт сумын хэмжээнд нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн бүс болон сумын төвийн нарийвчилсан төлөвлөлтийн бүсийг хамруулна.
Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө (TDP) нь Өмнөговь сумын засаг захиргааны нийт нутаг дэвсгэрийг хамарсан ойролцоогоор 314,580 га талбайд хэрэгжинэ. Үүнд бэлчээрийн газар, байгалийн нөөц, хөдөөгийн суурьшлын бүс болон дэд бүтцийн коридорууд багтана.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (MDP) нь сумын төвд төвлөрч, ойролцоогоор 300 га талбайг хамарна. Үүнд одоо байгаа орон сууцны бүс, олон нийтийн зориулалттай барилга байгууламж, дэд бүтцийн сүлжээ, цаашид тэлэх болон дахин хөгжүүлэхээр тодорхойлсон газрууд багтана.
Зөвлөх нь төслийн хил хязгаарыг GIS ашиглан координат болон орон зайн өгөгдөлтэй нь тодорхойлон зураглах бөгөөд уг өгөгдөл нь үндэсний стандартууд (MNS, WGS84, UTM)-тай нийцсэн байна. Төлөвлөлтөд холбогдох зохицуулалтын шаардлага, газар ашиглалтын хязгаарлалт, байгаль орчны эмзэг байдал, уур амьсгалын эрсдэл болон одоо байгаа дэд бүтцийн нөхцөлийг харгалзан үзэж, хэрэгжих боломжтой хөгжлийн шийдлүүдийг боловсруулна.
Б. Нарийвчилсан даалгавар
Зөвлөх компанийг зөвлөхийн чадавхад үндэслэн сонгон шалгаруулах (CQS) аргаар, бүрэн техникийн болон санхүүгийн саналын хамт үнэлэн сонгон шалгаруулна. Үндсэн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд туршлагатай зөвлөх (“Зөвлөх”)-ийг ажиллуулж дараах ерөнхий даалгаврыг гүйцэтгүүлнэ:
- Нутаг дэвсгэрийн хөгжлийн иж бүрэн төлөвлөгөө боловсруулах (бүс нутгийн түвшинд, 314,580 га).
- Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах (300 га). Төлөвлөгөөнд орон зайн, инженерийн, байгаль орчны, нийгэм-эдийн засгийн, гамшгийн эрсдэлийн болон хөрөнгө оруулалтын нарийвчилсан төлөвлөлтийг тусгах.
- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээ, жендэр ба нийгмийн оролцоог хангах, байгаль орчны хамгааллын шаардлага болон ногоон хөгжлийн зарчмыг нэгтгэн тусгах.
- Үндэсний газар зохион байгуулалтын шаардлага болон АХБ-ны цахим мэдээллийн шаардлагад нийцсэн, нэгдсэн стандарт бүхий GIS геомэдээллийн сан байгуулах.
- АХБ-ны бодлого болон үндэсний бодлоготой уялдсан хэрэгжилт, санхүүжилт, засаглалын хүрээ боловсруулах.
- Төлөвлөгөөний хэрэгжилтийг үр дүнтэй хянах, үнэлэх зорилгоор уур амьсгалын тэсвэрлэх чадварын үзүүлэлт, газар ашиглалтын оновчлолын хэмжүүр, дэд бүтцийн хүртээмжийн харьцаа, сэргээгдэх эрчим хүчний нэвтрэлтийн түвшин, хэрэгжилтэд бэлэн байдлын шалгуур зэрэг хэмжигдэхүйц гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийг (KPI) тодорхойлох.
- Зураг төсөл боловсруулах, байгаль орчин, нийгмийн (E&S) үнэлгээ болон менежментийн баримт бичиг бэлтгэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээг хийх.
- Төслийн техник, байгаль орчин, нийгмийн хэрэгжих боломжийг үнэлэх.
- Төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийг баталгаажуулж, техникийн үзүүлэлт болон шаардлагыг санал болгох.
- Санхүү, эдийн засаг, хууль зүйн шинжилгээ хийх.
- Захиалагч болон АХБ зээлийн боловсруулалтад ашиглах шаардлагатай судалгаа, баримт бичгийг, мөн үндэсний хууль тогтоомж болон АХБ-ны Хамгааллын бодлогын мэдэгдэл (SPS) эсхүл Байгаль орчин, нийгмийн хүрээ (ESF)-ний дагуу шаардлагатай байгаль орчин, нийгмийн үнэлгээ, менежментийн баримт бичгийг боловсруулах.
- Санал ирүүлэх журам
Сонирхсон бүх этгээд сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ (EOI) АХБ-ны Зөвлөх удирдлагын систем (CMS)-ээр дамжуулан 2026 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 23:59 цаг (Манилагийн цаг, GMT+8)-аас өмнө ирүүлнэ.
Веб холбоос: www.csrn.adb.org Сонгон шалгаруулалтын дугаар: 222472
Зөвхөн цахимаар ирүүлсэн материалыг хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭЗХЯ-НТХН-тэй дараах хаягаар холбогдон авна уу:
Шинжлэх ухааны академийн байр (хуучин байр), 404 тоот, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот
Утас: +976 77660116
Цахим шуудан: procurement@medipiu.mn

