Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 2.5 дахь заалтад заасны дагуу 2024 оны шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Шинжлэх ухаан – Оролцоо 2024 Улсын мега төслүүдэд шинжлэх ухааны оролцоо” арга хэмжээний тайз засал болон үйл ажиллагааг зохион байгуулах сонирхол бүхий мэргэжлийн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйСанал авч байна
Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 2.5 дахь заалтад заасны дагуу 2024 оны шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Шинжлэх ухаан – Оролцоо 2024 Улсын мега төслүүдэд шинжлэх ухааны оролцоо” арга хэмжээг зохион байгуулах боломж бүхий заалыг түрээслүүлэх сонирхол бүхий аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Зохион бүтээгч, инноваторуудын анхдугаар чуулган”-ны төлөөлөгчдөд тараах материалын багц нийлүүлэх сонирхол бүхий аж ахуй нэгж, хуулийн этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйХөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-д санал авч байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлнэ.
ДэлгэрэнгүйТус хэлэлцүүлгээр “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын төсөлд тусгагдах 21 аймгийн хөгжлийн зорилго, тэргүүлэх чиглэл, орон нутгийн түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх хөгжлийн стратегийн төвүүдийн байршлын талаар хэлэлцэв. Засаг дарга нар өөрийн аймгийн онцлог, тулгамдаж буй асуудлын талаар санал, зөвлөмжөө хэлэлцүүлэв.
ДэлгэрэнгүйЧөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд эдгээр хуулиудыг нэгтгэн Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 8-д Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна гэсний дагуу Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлж Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталснаар Чөлөөт бүсийн тухай хуулийн нэр томьёо, найруулга, зүйл, заалт хоорондын зөрчил арилж, бусад хуулийн нийцэл хангагдаад байна.
Дэлгэрэнгүй





