ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

A- A A+
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлнэ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын санхүү, төсвийн удирдлага, тогтолцоонд шинэ зохицуулалт, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, түүнчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий нийтийн зориулалттай дэд бүтэц болон төрийн үйлчилгээний салбарын төслүүдийг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилтуудыг хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.  

Томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэх юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэл нь түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Эдийн засгийн хөгжлийн яамны эрхлэх асуудалд хамаарах бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журам, аргачлалыг боловсруулж батлуулахаар заасан байдаг.

Иймд журмын төслүүдийг боловсруулан, олон нийтээс санал авахаар танилцуулж байна.

Журмын төслүүдтэй холбоотой саналыг pppd@med.gov.mn цахим хаягаар хүлээн авна.  

Журмын төслүүдийг доорх хүснэгтээс татаж авч танилцана уу. 

1 Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ хийх журам Татах
2 Түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлал Татах
3 Түншлэлийн төвийн дүрэм Татах
4 Түншлэлийн гэрээ байгуулах журам Татах
    - Түншлэлийн гэрээний стандарт загвар Татах
5 Маргаан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам Татах
6 Түншлэлийн төсөл хөгжүүлэх сангийн журам Татах
7 Мэдээллийн сан журам Татах
8 Түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журам Татах
9 Хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам Татах
    - Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг Татах