Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”, Засгийн газрын 2024 оны 23 дугаар тогтоол, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2024 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” A/001 дүгээр тушаалыг тус тус үндэслэн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГазрын бүтцийн нэгжийн удирдлагын дараах албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.Үүнд:
- Ажлын албаны дарга /1/
- Төсөл хөгжүүлэлтийн газрын дарга /1/
- Төслийн менежер /4/
- Захиргаа, санхүүгийн газрын дарга/1/
- Хүний нөөц, үйл ажиллагаа хариуцсан менежер /1/
- Төслийн хэрэгжилт, хяналтын газрын дарга /1/
- Төслийн нэгдсэн сан, ил тод байдал хариуцсан менежер /1/
- Судалгаа, хамтын ажиллагааны газрын дарга/1/
- Судалгаа хариуцсан менежер /2/
- Ерөнхий нягтлан бодогч /1/
- Хуульч/1/
Нэг. Албан тушаалд тавигдах шаардлага
1.1 Нийтлэг шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Боловсролын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
- Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх.
1.2 Тусгай шаардлага:
Ажлын албаны дарга |
|
Мэргэжил |
Эрх зүй /0421/, Олон улсын эдийн засаг эсхүл эдийн засаг /0311/, Менежмент /0413/, Төрийн удирдлага/041306/, Бизнес ба удирдахуй /041/, Инженерчлэл /07/ |
Захиргаа, санхүүгийн газрын дарга |
|
Мэргэжил |
Нягтлан бодох бүртгэл /0411/, Санхүү, банк, даатгал /0412/, Бизнесийн удирдлага /041301/, Менежмент /041303/, Эрхзүй /0421/ , Төрийн захиргаа /041307/ |
Төслийн хэрэгжилт, хяналтын газрын дарга |
|
Мэргэжил |
Бизнесийн удирдлага /041301/, Менежмент /041303/, Эрхзүй /0421/, Санхүү, банк, даатгал /0412/, Инженерчлэл /07/ |
Судалгаа, хамтын ажиллагааны газрын дарга |
|
Мэргэжил |
Эдийн засаг, дэлхийн/0373/,Эдийн засаг, социологи/0371/, Олон улсын харилцаа англи /0392/, Олон улсын харилцаа орос /0393/, Олон улсын харилцаа солонгос /0394/, Олон улсын харилцаа хятад/0395/, Олон улсын харилцаа япон/0396/, Засгийн хоорондын байгууллагын хөтөлбөр/0400/, Олон улсын худалдааны менежмент/0518/, Олон улсын бизнесийн менежмент/0516/, Маркетингийн менежмент/0537/,Олон нийттэй харилцах ажил/0568/, Улс төр судлал/031201/, Инженерчилэл/07/ |
Боловсрол |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; |
Мэргэшил |
Тухайн чиглэлээр өндөр мэргэшилтэй байх, |
Туршлага |
Аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 2-оос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлагатай байх |
Ерөнхий нягтлан бодогч |
|
Мэргэжил |
Нягтлан бодох бүртгэл /0411/, Санхүү, банк, даатгал /0412/, Менежмент /041303/, |
Боловсрол |
Их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн; |
Туршлага |
Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх |
Хуульч |
|
Мэргэжил |
Эрхзүй /042101/, Олон улсын эрх зүй /042102/, Бизнесийн эрх зүй /042103/ |
Боловсрол |
Баклавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; |
Туршлага |
3 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай. |
Төсөл хөгжүүлэлтийн газрын дарга |
|
Мэргэжил |
Бизнесийн удирдлага /041301/, Менежмент /041303/, Эрхзүй /0421/, Санхүү, банк, даатгал /0412/,Олон улсын харилцаа /031202/, Олон улсын эдийн засгийн харилцаа /038801/, Нийтийн удирдлага /041305/, Төрийн удирдлага /041306/, Инженерчлэл /07/ |
Боловсрол |
Баклавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; |
Мэргэшил |
Тухайн чиглэлээр өндөр мэргэшилтэй байх; |
Туршлага |
Тухайн чиглэлээр өндөр мэргэшилтэй байх; Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. |
Захиргаа, санхүүгийн газарт Хүний нөөц, үйл ажиллагаа хариуцсан менежер/1/ |
|
Мэргэжил |
Хүний нөөцийн менежмент/041304/, Эрхзүй /0421/, Сэтгэл судлал /031301/, Бизнесийн удирдлага /041301/ |
Туршлага |
Хүний нөөцийн менежментийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
|
Төсөл хөгжүүлэлтийн газарт Төслийн менежер /1/ |
|
Мэргэжил |
Төмөр замын барилга, зам, замын аж ахуй /071608/, Төмөр замын тээврийн инженерчлэл /071610/ |
Туршлага |
Төмөр замын төслийн менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай байх;
|
Төсөл хөгжүүлэлтийн газарт Төслийн менежер /4/ |
|
Мэргэжил |
Эдийн засаг/0311/, Санхүү, банк /041201/, Нягтлан бодох бүртгэл /0411/, Эрхзүй /0421/, Эрчим хүч/0713/, Төслийн удирдлага /041310/, Эрсдэлийн шинжлэл /058803/ |
Туршлага |
Тухайн чиглэлээр олон улсын болон дотоодын төсөлд ажилласан туршлагатай байх;
|
Төслийн хэрэгжилт, хяналтын газарт Төслийн нэгдсэн сан, ил тод байдал хариуцсан менежер/1/ |
|
Мэргэжил |
Програм хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээ/0613/, Мэдээллийн технологи /061304/, Төрийн захиргаа /041307/ |
Туршлага |
Мэдээлэл технологийн ахисан шатны мэдлэгтэй, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; Тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
|
Судалгаа хамтын ажиллагааны газарт Судалгаа хариуцсан менежер /2/ |
|
Мэргэжил |
Эдийн засаг/0311/, Санхүү, банк /041201/, Эдийн засаг, дэлхийн/0373/,Эдийн засаг, социологи/0371/, Олон у лсын харилцаа англи /0392/, Олон улсын харилцаа орос /0393/, Олон улсын харилцаа солонгос /0394/, Олон улсын харилцаа хятад/0395/, Олон улсын харилцаа япон/0396/, Засгийн хоорондын байгууллагын хөтөлбөр/0400/, Олон улсын худалдааны менежмент/0518/, Олон улсын бизнесийн менежмент/0516/, Маркетингийн менежмент/0537/,Олон нийттэй харилцах ажил/0568/, |
Туршлага |
Тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; |
/Жич: Мэргэжлийн индексийг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 ошны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/146 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн чиглэл/хөтөлбөрийн нэр/, индекс”-ээс үзнэ үү./
1.2.1. Нэр дэвшигч нь “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэгжийн удирдлагын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
1.2.2. Нэр дэвшигч нь “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн нэгжийн удирдлага байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
1.2.3. Нэг болон түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн байх.
1.2.4. Нэр дэвшигч нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.
Хоёр. Бүрдүүлэх бичиг баримт
2.1 Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);
2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
2.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
2.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /E-Mongolia цахим хуудаснаас татан авах/;
2.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
2.7. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаар тодорхойлолт /E-Mongolia цахим хуудаснаас татан авах/;
2.8. Нэр дэвшигчийн зүгээс “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрийн удирдах нэгжээр дамжуулан урт, дунд хугацаанд хэрхэн хөгжүүлэх талаар төлөвлөгөө, зорилго, зорилтыг 1000-с доошгүй үгээр илэрхийлэн танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PPT хувийг энэхүү удирдамжид заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.
Гурав. Сонгон шалгаруулалт
3.1 Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа ажлын 2 хоногийн дотор сонгон шалгаруулалтын зохион байгуулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл, “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэгжийн удирдлагын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хянан үзэж, дүгнэлт гаргана.
3.2. Бичиг баримтын бүрдэл, “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, тестийн босго оноо хүрээгүй оролцогчдод үндэслэл, тайлбар бүхий хариу өгнө.
3.3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан оролцогчидтой “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах ажлын хэсгээс холбоо барьж, шалгалт авах өдөр, цаг болон байршилыг мэдэгдэнэ.
3.4. Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгээс бичиг баримтын бүрдэл, “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага хангасан нэр дэвшигчдийг хүлээн авч, шалгалтыг танхимаар зохион байгуулна. Шалгалт нь 2 үе хэсгээс бүрдэнэ.
3.5. Сонгон шалгаруулах ажлын хэсэг шалгаруулалтын хүрээнд уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалт, сорилгын загварыг боловсруулан, доорх хүснэгтэд заасан агуулгын хүрээнд тестийн шалгалт зохион байгуулна.
№ |
Агуулга |
Уншиж, судлах |
1 |
Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг |
Монгол Улсын Үндсэн хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж |
2 |
Дүн шинжилгээ хийх чадвар |
Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар |
3 |
Асуудал, шийдвэрлэх чадвар |
Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар |
4 |
Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар |
Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар |
3.6. Тестийн шалгалтын босго онооны үнэлгээг хангасан оролцогчдоос доорх хүснэгтэд заасан агуулгын хүрээнд ярилцлага хийж, асуулт асууж үнэлгээ өгнө.
№ |
Агуулга |
1 |
“Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрийн удирдах бүтцийн нэгжээр дамжуулан урт, дунд хугацаанд хэрхэн хөгжүүлэх талаар төлөвлөгөө, зорилго зорилтын танилцуулга, илтгэл |
2 |
Удирдан, манлайлах чадвар |
3 |
Багаар ажиллах чадвар |
3.7. Нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нэгжийн удирдлагын албан тушаал тус бүрт тестийн шалгалтын оноо болон ярилцлагын үнэлгээний онооны нийлбэр дүнгээр 60-аас дээш хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал, дүгнэлтийг ажлын 5 хоногт багтаан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГазрын захиралд хүргүүлнэ. Шалгараагүй оролцогчдод үндэслэл, тайлбар бүхий хариу өгнө.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд anujin.z@med.gov.mn цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
2. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Эдийн засаг, хөгжлийн яамны 502 тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.
3. Нэмэлт мэдээллийг 51-261583 дугаарын утаснаас авна уу.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
----o0o----