Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” байгуулахтай холбогдуулан Аж ахуй нэгж, Мэргэжлийн холбоод болон Хоршоодын төлөөлөл, гадаад худалдаа эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэг 2025 оны 01 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны IX давхрын Хурлын танхимд болно. Нэр дурдагдаагүй салбарын төлөөллүүд эдгээр өдрүүдэд нээлттэй оролцож болно.
Утас: 51-266417