Монголын ард түмэн итгэл сэтгэлээ өвөрлүүлэн сонгож, шинээр байгуулсан Улсын Их Хурал, хамтарсан Засгийн газар хоосон улс төржилт, талцал хуваагдлыг биш харин зөвшилцөл, харилцан ойлголцол, эв эеийг сахиж, улс орныхоо ирээдүйн хөгжлийг эрхэм болгон, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа хамтран шийдэж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн нь улиран одож буй 2024 оны хамгийн чухал үр дүн байлаа.
Олон арван жил гацсан, хөдөлдөггүй мега төслүүдийг эхлүүлж, улс орныхоо эдийн засгийг тэлэх, эрчимтэй хөгжүүлэх бодит боломжийг бий болгож чадсанаараа ирэх жилүүдэд ард иргэдийнхээ амьдралд, ахуйд хөгжил дэвшлийг авч ирэх итгэл төгс шинэ оноо угтаж байна.
2024 онд манай улсын эдийн засаг өсөж, зээлжих зэрэглэл ахиж, экспорт, төсөв бүгд сайжирсан сайхан амжилтыг тогтвортой хадгалж, хувийн хэвшлийг дэмжих бодлого, шийдвэр, шинэчлэлүүдийг хурдтай эхлүүлж, 2025 ондоо бүгдээрээ эрүүл энх, амжилт бүтээл өндөр, эрч хүчтэй уулзацгаая.
Эдийн засаг, хөгжлийн яамны хамт олны зүгээс та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе!