Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар /Гүйцэтгэх/

A- A A+
Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар /Гүйцэтгэх/

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: hr@med.gov.mn
  • Холбоо барих утас: 51-261580
Байгууллага Дотоод нэгж Албан тушаалын төрөл Албан тушаалын ангилал, зэрэглэл Албан тушаалын нэр Албан тушаалын тодорхойлолт Материал хүлээн авах хугацаа Төлөв
1 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Үнэлгээ, мониторингийн газрын Үнэлгээ, мониторингийн хэлтэс Гүйцэтгэх АА-5 Референт Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
2 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Үнэлгээ, мониторингийн газрын Үр дүнгийн шинжилгээний хэлтэс Гүйцэтгэх АА-5 Референт Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
3 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтэс Гүйцэтгэх АА-5 Референт Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
4 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтэс Гүйцэтгэх АА-6 Ахлах шинжээч Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
5 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын Эрсдэлийн удирдлагын хэлтэс Гүйцэтгэх АА-9 Ахлах мэргэжилтэн Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
6 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Хяналт, шалгалтын газрын Үйл ажиллагааны хяналт шалгалтын хэлтэс Гүйцэтгэх АА-4 Хянан шалгагч, ахлах референт Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
7 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Хууль эрх зүйн газар Гүйцэтгэх АА-4 Ахлах референт Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
8 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Хууль эрх зүйн газар Гүйцэтгэх АА-9 Ахлах мэргэжилтэн Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
9 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Тамгын газар Гүйцэтгэх АА-6 Ахлах нягтлан бодогч Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
10 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Тамгын газар Гүйцэтгэх АА-6 Хуулийн асуудал хариуцсан ахлах шинжээч Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
11 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Тамгын газрын Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэс Гүйцэтгэх АА-6 Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах шинжээч Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
12 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Дотоод хяналт, аудитын газар Гүйцэтгэх АА-4 Ахлах референт Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй
13 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Дотоод хяналт, аудитын газар Гүйцэтгэх АА-5 Референт Файл үзэх 2025.09.16-2025.09.22 17:30 цаг хүртэл Нээлттэй