Эрхэм хөрөнгө оруулагч танд,
Монгол Улсын Засгийн газар Дархан-Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор буюу уул уурхай, металлургийн үйлдвэрийн хөгжлийг идэвхтэй урагшлуулах бодлого баримтлан ажиллаж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийн хувьд улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ашигт малтмалын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой юм.
Иймд энэхүү стратегийн ач холбогдол бүхий төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг албан ёсоор сонирхолоо илэрхийлэхийг урьж байна.
Бид урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, түншлэлийг бий болгохыг хүсэж байна.
Сонирхож буй этгээд нь албан ёсны саналаа сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу бэлтгэж industry@mmhi.gov.mn цахим хаягаар болон цаасаар 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлэхийг хүсье.
Стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах баримт бичгийг дараах линкээр орж татаж авна уу.
Баримт бичиг татаж авах: https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2026/04/
Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулах, нэмэлт мэдээлэл авах тохиолдолд дараах цахим хаягаар холбогдоно уу. byambajav.b@mmhi.gov.mn, gankhuyag@erdenesitp.mn


