Докторын зэрэгтэй залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судалгааны үр дүнг инновац болгон хөгжүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацын тэтгэлэг”-ийн 2026 оны уралдаант шалгаруулалтыг зарлаж байна.
Тус тэтгэлэгт шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж буй докторын зэрэгтэй залуу судлаачид хамрагдах боломжтой.
Тэтгэлэг горилогч нь Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу төслийн саналаа боловсруулж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн ирүүлнэ.
Төслийг 2026 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 23:59 цаг хүртэл https://project.stf.gov.mn/ цахим хуудсаар хүлээн авна.
Журамтай танилцах: Журам харах
Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газар
Эдийн засаг, хөгжлийн яам
Холбоо барих утас: 51-263565


