ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн (ТХХТ) олон улсын сертификат олгох хоёр дахь удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын нээлтэд Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан оролцож, Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин шинэчлэгдэж, төслүүдийг бэлтгэх, хэрэгжүүлэх институцийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх шаардлага улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн 2025 онд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд аймаг, нийслэл өөрсдийн нутаг дэвсгэрт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл санаачлан хэрэгжүүлэх эрх зүйн боломж бүрдсэнийг дурдав.

Тус сургалтад Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Түншлэлийн төв, нийслэл болон орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл оролцож, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг бэлтгэх, үнэлэх, хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын арга зүй, сайн туршлагаас суралцлаа.

Сургалтын хүрээнд оролцогчид төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн мөчлөгийн үе шат бүрт шаардагдах мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, олон улсын түвшний сертификат авах боломж бүрдсэн юм.

Энэхүү сургалт нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог бэхжүүлэх, төв болон орон нутгийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, цаашдын төслүүдийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Цаашид ч Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.