Төрийн захиргааны албан тушаалд анх удаа, хууль ёсны дагуу жинхлэн томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслол 2026 оны 07 дугаар сарын 09-ны өдөр боллоо.
Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа байгууллагын 13 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөлөө.
- Буянтогтохын Мөнгөнцэцэг Хүний хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн
- Тамирын Мөнхцэцэг Өгөгдлийн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн
- Доржийн Лхагвасүрэн Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн систем, статистик, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн
- Баярмагнайн Манлай Инновац, технологи дамжуулалт, гарааны компани хариуцсан ахлах мэргэжилтэн
- Ганболдын Дамдинсүрэн Импорт хариуцсан ахлах мэргэжилтэн
- Амарсанаагийн Содбилгүүн Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн
- Чинзоригийн Чингүүн Хоёр талт хамтын ажиллагааны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн
- Тамирын Зэндмэнэ Олон талт хамтын ажиллагааны бодлого хариуцсан мэргэжилтэн
- Мижиддоржийн Наранцэцэг Түншлэлийн төслийн хэрэгжилт хяналт хариуцсан мэргэжилтэн
- Мөнхбаатарын Нямжаргал Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
- Бат-Оршихын Цэрэнсодном Салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн
- Баярсайханы Нарантуяа Эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого хариуцсан мэргэжилтэн
- Буяннэмэхийн Ижилцэцэг хөрөнгө оруулалтын хамгаалалт, дэмжлэг хариуцсан мэргэжилтэн
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаа албан хаагчдад баяр хүргэж, "Үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдана" гэдэг үгийг ямагт санаж, төрийн үйл хэрэгт өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.


















